Тусгай ур чадварын дадлагажигч ажилтнаар ажилламаар байна!
Ажиллуулмаар байна!
гэсэн хүсэлтийг тань холбож өгнө.
Тусгай ур чадварын ажилтан хүлээн авах тогтолцооны хүрээнд
ажиллах, ажиллуулах боломжийг дэмжинэ.
2023 оны 3-p сарын 31 өдөр
2022 оны 12-p сарын 19 өдөр
Тусгай ур чадварын системийн тухай
Тусгай ур чадвар гэдэг нь Япон улсад гадаад иргэдийг амьдрах тал дээр дэмжих зорилгоор бий болгосон оршин суух зөвшөөрөл юм. Тусгай ур чадварт 1-р зэргийн оршин суух зөвшөөрөл, 2-р зэргийн оршин суух зөвшөөрөл багтдаг бөгөөд 2-р зэргийн оршин суух зөвшөөрөл нь 1-р зэргийн оршин суух зөвшөөрлөөс илүү нарийн мэргэжлийн ур чадвар шаарддаг. Дэлгэрэнгүйг доорх цэсээс харна уу.
Тусгай ур чадварын тухай
Тусгай ур чадварын оршин суух зөвшөөрөл авахад
Видеогоор системийг танилцуулах
Системийн талаарх видео танилцуулга
Тусгай ур чадвараар ажиллах боломжтой
12 салбарыг танилцуулсан видео
Тусгай ур чадвараар ажиллах боломжтой 12 салбарын онцлог болон сэтгэл татахуйц зүйлүүдийн талаарх видео танилцуулга.
Энэхүү бичлэг нь 2020 оны 12-р сарын байдлаараа байгаа бөгөөд “Эд анги, хэв үйлдвэрлэл” “Аж үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл” “Цахилгаан болон цахим мэдээлэлтэй холбоотой үйлдвэрлэл” гэсэн 3-н салбар нь 2022 оны 5-р сард “Эд анги, хэв үйлдвэрлэл / Аж үйлдвэрийн техник, тоног техееремж үйлдвэрлэл / Цахилгаан болон цахим мэдээлэлтэй холбоотой үйлдвэрлэл” хэмээн нэгтгэсэн.
Түгээмэл асуултууд
Гадаад иргэдийн мэдээллийн төв
Тусгай ур чадвартай ажилтан гэсэн оршин суух зөвшөөрлөөр ажиллахыг хүсч буй гадаадын иргэн та, материал бүрдүүлэлийн талаар асуулт байвал утсаар холбогдоно уу. Бичиг баримтын бичих арга, материалын бүрдүүлэлт зэрэгт хичээнгүйлэн хариулах болно.
Мөн шинэ төрлийн коронавирусын халдварын нөлөөгөөр Японд нэвтрэх эсвэл нутаг буцахад бэрхшээлтэй байгаа хүмүүст зөвлөгөө өгнө.
Утасны дугаар 0570-013904
(IP, PHS, гадаадаас: 03-5796-7112)
Өдөр ба цаг: Ажлын өдрүүдэд 8:30 - 17:15
Тусгай ур чадварын дадлагажигч нэгдсэн дэмжлэгийн талаарх дуудлагын төв (SSWTSC) нь 2021 оны 3-р сарыг дуусгаад хаагдсан.
Хөдөлмөрийн Яармагийн Тойм
SSW хөтөлбөрийг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарлах болно.
Олон компаниуд өөрсдийн үйл ажиллагааны талаар ярьж бодит мэдээлэл өгөх болно
Тухайн өдөр оролцож буй компанийн ажилтнуудаас шууд асуулт асуух боломжтой болно.
Хөдөлмөрийн Яармаг дууслаа. Оролцсон танд баярлалаа.
Тусгай ур чадвартай ажилтан хүлээн авах тогтолцооны тухай гарын авлага
Гарын авлага нь 2020 оны 12-р сарын байдлаараа байгаа бөгөөд “Эд анги, хэв үйлдвэрлэл” “Аж үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл” “Цахилгаан болон цахим мэдээлэлтэй холбоотой үйлдвэрлэл” гэсэн 3-н салбар нь 2022 оны 5-р сард “Эд анги, хэв үйлдвэрлэл / Аж үйлдвэрийн техник, тоног техееремж үйлдвэрлэл / Цахилгаан болон цахим мэдээлэлтэй холбоотой үйлдвэрлэл” хэмээн нэгтгэсэн.