Ажиллаж буй хүмүүсийн дуу хоолой

Тусгай ур чадварын оршин суух зөвшөөрөлтэй ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэгдлийг энд оруулав.

Асаргаа, сувилал

  • EPA асаргаа сувилгааны мэргэжил горилогчоор ажилласан 4 жилийн хугацаанд Японы асаргаа, сувилгаагаар ажиллах хүсэл эрмэлзэл нэмэгдэж, асаргаа сувилгааны ажилтны улсын шалгалтанд 7-н оноо дутсан тул дахин оролдож үзэхийг хүссэн.
  • Асаргаа сувилгааны ажилтаны шалгалтыг өгч тэнцсэн бөгөөд Индонезиос Японд асаргаа, сувилалаар ажиллах хүсэлтэй хүмүүст багшилж асаргаа, сувилалын ач тусыг зааж, дамжуулхыг хүсч байна.

Барилга байгууламжийн цэвэрлэгээ

  • Японд ирэхээсээ өмнө сэтгэл зовниж байсан ч компанийн дэмжлэгийн ачаар амьдралдаа хурдан дасаж чадсан. Японы барилга байгууламжийн цэвэрлэгээний технологи, япон хэл, соёлыг ойлгож, энэ компанид ажилласандаа баяртай байдаг. Ирээдүйд Вьетнамдаа япон хэлтэй холбоотой ажил хийх болон Япон явахыг хүссэн хүмүүст туслахыг хүсдэг.

Барилга

  • Анх Японд ур чадварын дадлагажигчаар ирэхэд ажил дээр ч амьдрал дээрч сурч цээжлэх зүйл их байсан болохоор хэцүү байсан.
  • Японд дахин ирсэний дараа би Японы зан заншил, соёлд дасаж, амарч, амьдрах боломжтой болсон.

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

  • Японд ирээд маш их асуудал тулгарсан ч ажлаа хийж өөрийгөө ямар их сэтгэлийн тэнхээтэйгээ гэдгээ мэдэрч, гэр бүлдээ тусалж байгаагаа анзаарсан. Одоо би ажилдаа дасчихсан, дараагийн зорилго бол илүү сайн бүтээгдэхүүн хурдан гаргах боломжтой болох явдал юм.
  • Японд ирэх хүртлээ маш их санаа зовж байсан боловч сэнпай болон дарга нар маань надад анхааралтай зааж сургасаны ачаар одоо тэд надад итгэж найддаг болсонд нь баяртай байна.

Хөлөг онгоц, усан онгоцны үйлдвэрлэл

  • Ур чадварын дадлагажигч, хөлөг онгоцны ажилтан түүнчлэн тусгай ур чадварын 1-р зэргийн оршин суух зөвшөөрлөөр ажиллах боломжийг олж авсанд би баяртай байна.
  • Хүлээн авагч компанид би дадлагажигч/ажилчнаар ажиллаж байсан туршлагатай, компани болон гагнуурын ажилдаа дассан тул ажиллахад амар байдаг.
  • Ажил дээрээ дадлагажигч/ажилчдад ажлынхаа талаар зааж, бүлгийн зохион байгуулагчийн хувьд чадах бүхнээ хийхийг хүсч байна.
  • Дотуур байр нь компани болон супермаркеттай ойрхон тул тухтай байдаг.

Агаарын тээвэр

  • Агаарын тээврийн салбарын тусгай ур чадварын мэргэшлийн шалгалт өгөөд ажилд орсон. Анхнаасаа агаарын тээврийн салбарт сонирхолтой байсан болохоор энэ компанид орж чадсандаа баяртай байдаг. Ажилд орохоос өмнө болон дараа нь үзүүлдэг дэмжлэг маш сайн бөгөөд, маш их талархаж явдаг.
  • Ажил маань сонирхолтой бөгөөд тулгамдсан асуудал байхгүй. Ойлгохгүй зүйлээ заавал асууж шийдвэрлэдэг. Цалин сайн болохоор сэтгэл хангалуун байдаг.

Зочид буудал

  • Ихэвчлэн рестораны үйлчилгээний ажил хийдэг. Удирдах албан тушаалд дэвших боломж байдаг болохоор ажиллах урамтай байдаг. Үйлчлүүлэгчдээс шууд санал хүсэлт сонсох, судалгаанд нэрээ оруулж үнэлгээ авах гэх мэт боломж их байдаг нь урам зориг болж өгдөг.

Авто тээврийн салбар

  • Бүх ажилчдаа ажиллахад амар, тааламжтай ажлын байр бий болгох шаардлагатай байдаг. Үйлчлүүлэгчдээ сэтгэл хангалуун байлгах үйлчилгээ ч үзүүлэхийг хүсдэг тул их урамтай байдаг. Японы үйлчилгээний салбарыг өөрийн улсад түгээх юм сан гэж боддог.

Төмөр зам

  • Үйлчлүүлэгчид юу бодож байгааг төсөөлөнгөө ажиллах хэцүү ч урамтай сонирхолтой санагддаг. Бүх зүйлийг заалгаж сурах бус, ойлгохгүй үедээ хажууд байгаа ахлах ажилтнаасаа асуух гэх мэт өөрөө харж сурч хичээхийг хүсдэг.