- Нүүр хуудас
- Тусгай ур чадварын системийн тухай
- Хэрэгтэй бичиг баримтын тухай
Хэрэгтэй бичиг баримтын тухай
“Тусгай ур чадвар” олгох зөвшөөрөл авахын тулд дараах бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай.
- Өргөдөл (та болон компани бичнэ)
- Эрүүл мэндийн оношилгооны бичиг (эмнэлэгээс авах)
- Тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын хураамж, татварын материал (Хотын захиргаа болон компаниасаа авах)
- Татварын баримт, татвар төлсөн баримт
- Цалингийн тайлан
- Үндэсний эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар
- Үндэсний эрүүл мэндийн даатгалын хураамжыг төлсөн баримт
- Шалгалтанд тэнцсэнийг батлах бичиг
- Хоёр талын гэрээнд заавал дагаж мөрдөх журамтай холбоотой бичиг баримтууд ( 2022 оны 3-р сарын байдлаар Камбож, Тайланд, Вьетнамын иргэдэд шаардлагатай. )
*Нэмж дурдахад компанийн баримт бичиг шаардагдах тул компанийн ажилтантай ярилцаж үйл явцыг үргэжлүүлнэ үү.
Өргөдөлд шаардлагатай баримт бичгийг татаж авах
Өргөдөл гаргахад ашигласан баримт бичгүүдийг
(хэрхэн бичих болон гадаад хэл дээрх зарим баримт бичгийн жишээ) хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газрын вэбсайтаас татаж авах боломжтой.
Бичих жишиг хэлбэр
Гадаад улсын хэл дээр ч ХШНОСХГ-с үйл явцын талаар асууж лавлах боломжтой.
Гадаад иргэдийн мэдээллийн төв
Утас | 0570-013904 (IP, PHS, Гадаадаас холбогдох утас: 03-5796-7112) * Япон, Англи, Хятад, Солонгос, Испани, Португал хэлээр харилцах. |
---|---|
И-мэйл хаяг |