Тусгай ур чадвар 1-р зэрэг
"Ундаа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл" салбарын тухай

Хоол бэлтгэх ажил

Ажлын агуулга

Ундаа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүх ажил (ундаа, хүнсний бүтээгдэхүүн (согтууруулах ундааны төрлөөс бусад)-ийг үйлдвэрлэх, боловсруулах болон аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг хангах)

Хүлээн авахаар төлөвлөсөн хүний тоо

139,000 хүн
(2024 оны 4-р сараас 2029 оны 3-р сар хүртэлх 5 жилийн хугацаанд хүлээн авах хүний тооны дээд хязгаар)

Боловсон хүчний стандартууд

Ур чадварын түвшин

“Ундаа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тусгай ур чадварын 1-р зэргийн ур чадварын үнэлгээний шалгалт”

*Уг салбартай холбоотой ур чадварын дадлага 2-р зэргийг амжилттай дүүргэсэн хүнийг шалгалтаас чөлөөлнө. Холбогдох ажлын байрны төрөл зэргийг “Тусгай салбарт тусгай ур чадвартай гадаад иргэнийг хүлээн авах үйл ажиллагааны удирдамж”-аас шалгана уу.

Япон хэлний мэдлэг

“Япон сангийн Япон хэлний суурь мэдлэгийн шалгалт” эсвэл “Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (N4-өөс дээш)”

*Япон хэлний шалгалтын хувьд, мэргэжлийн чиглэлээс үл хамааран ур чадварын дадлагын 2-р зэргийг амжилттай дүүргэсэн бол шалгалтаас чөлөөлнө.

Бодит жишээний танилцуулга