Тусгай ур чадвар 1-р зэрэг
"Загас агнуурын аж ахуй" салбарын тухай

Загас барих, үржүүлэх ажил

Ажлын агуулга

  • Загас агнуурын аж ахуй
    Загас агнуурын хэрэгсэл үйлдвэрлэх, засах, усны ургамал, амьтан хайх, загас агнуурын хэрэгсэл, техник,тоног төхөөрөмжийг ажиллуулах, усны ургамал, амьтан барих, түүх, агнасан зүйлийг боловсруулах, хадгалах, аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах г.м
  • Үржүүлгийн аж ахуй
    Үржүүлгийн материал үйлдвэрлэх, засварлах, удирдах, үржүүлж буй усны ургамал, амьтдыг хураах (барих) боловсруулах, аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах г.м

Хүлээн авахаар төлөвлөсөн хүний тоо

17,000 хүн
(2024 оны 4-р сараас 2029 оны 3-р сар хүртэлх 5 жилийн хугацаанд хүлээн авах хүний тооны дээд хязгаар)

Боловсон хүчний стандартууд

Ур чадварын түвшин

“Загас агнуурын аж ахуйн 1-р зэргийн ур чадварын үнэлгээний шалгалт”

*Уг салбартай холбоотой ур чадварын дадлага 2-р зэргийг амжилттай дүүргэсэн хүнийг шалгалтаас чөлөөлнө. Холбогдох ажлын байрны төрөл зэргийг “Тусгай салбарт тусгай ур чадвартай гадаад иргэнийг хүлээн авах үйл ажиллагааны удирдамж”-аас шалгана уу.

Япон хэлний мэдлэг

“Япон сангийн Япон хэлний суурь мэдлэгийн шалгалт” эсвэл “Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (N4-өөс дээш)”

*Япон хэлний шалгалтын хувьд, мэргэжлийн чиглэлээс үл хамааран ур чадварын дадлагын 2-р зэргийг амжилттай дүүргэсэн бол шалгалтаас чөлөөлнө.

Бодит жишээний танилцуулга

Ишикава мужид 20 гаруй далайн арваалж агнуурын завин дээр гадаад иргэд идэвхтэй ажиллаж байна.
Япон хэлний сургалтын бүлгүүдэд оролцож, гадаад боловсон хүчинтэй хамтлаг байгуулж, орон нутгийн халамжийн байгууллага болон сургуулиудаар зочлох зэргээр орон нутгийн иргэдтэй идэвхтэй харилцдаг.