Тусгай ур чадвар 1-р зэрэг
"Барилга" салбарын тухай

Гэр, оффисын барилга зэрэг барилга байгууламж барих ажил

Ажлын агуулга

  • Дэд бүтэц
    Удирдагчийн заавар, хяналтын дор дэд бүтцийн барилга байгууламжийг шинээр барих, өөрчлөн барих, арчлан хамгаалах, сэргээн засварлахтай холбоотой ажил зэргийг гүйцэтгэх
  • Барилга
    Удирдагчийн заавар, хяналтын дор барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, өөрчлөн барих эсвэл нүүлгэн шилжүүлэх, сэргээн засварлах, тохижуулахтай холбоотой ажил зэргийг гүйцэтгэх
  • Шугам сүлжээ, тоног төхөөрөмж
    Удирдагчийн заавар, хяналтын дор харилцаа холбоо, хий, ус, цахилгаан болон бусад шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, суурилуулалт, өөрчлөлт, эсвэл засвартай холбоотой ажил зэргийг гүйцэтгэх

Хүлээн авахаар төлөвлөсөн хүний тоо

80,000 хүн
(2024 оны 4-р сараас 2029 оны 3-р сар хүртэлх 5 жилийн хугацаанд хүлээн авах хүний тооны дээд хязгаар)

Боловсон хүчний стандартууд

Ур чадварын түвшин

“Барилгын салбарын тусгай ур чадвар 1-р зэргийн үнэлгээний шалгалт” эсвэл “Ур чадварын шалгалт 3-р түвшин”

*Уг салбартай холбоотой ур чадварын дадлага 2-р зэргийг амжилттай дүүргэсэн хүнийг шалгалтаас чөлөөлнө. Хамрагдах ажлын байрны төрөл болон ур чадварын шалгалт зэргийг “Тусгай салбарт тусгай ур чадвартай гадаад иргэнийг хүлээн авах үйл ажиллагааны удирдамж”-аас шалгана уу.

Япон хэлний мэдлэг

“Япон сангийн Япон хэлний суурь мэдлэгийн шалгалт” эсвэл “Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (N4-өөс дээш)”

*Япон хэлний шалгалтын хувьд, мэргэжлийн чиглэлээс үл хамааран ур чадварын дадлагын 2-р зэргийг амжилттай дүүргэсэн бол шалгалтаас чөлөөлнө.