Тусгай ур чадвар 1-р зэрэг
"Хөдөө аж ахуй" салбарын тухай

Хүнсний ногоо зэргийг тариалж, хураах ажил
Гахай, үхэр, тахиа зэрэг амьтдыг үржүүлэх ажил

Ажлын агуулга

  • Үр тариа, хөдөө аж ахуйн бүх ажил
    Тариалалтын менежмент, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг цуглуулах, тээвэрлэх, ангилах г.м
  • Мал аж ахуй, хөдөө аж ахуйн бүх ажил
    Маллагааны менежмент, малын гаралтай бүтээгдэхүүнийг цуглуулах, тээвэрлэх, ангилах г.м

Хүлээн авахаар төлөвлөсөн хүний тоо

78,000 хүн
(2024 оны 4-р сараас 2029 оны 3-р сар хүртэлх 5 жилийн хугацаанд хүлээн авах хүний тооны дээд хязгаар)

Боловсон хүчний стандартууд

Ур чадварын түвшин

“Хөдөө аж ахуйн ур чадварын үнэлгээний 1-р зэргийн шалгалт”

*Уг салбартай холбоотой ур чадварын дадлага 2-р зэргийг амжилттай дүүргэсэн хүнийг шалгалтаас чөлөөлнө. Холбогдох ажлын байрны төрөл зэргийг “Тусгай салбарт тусгай ур чадвартай гадаад иргэнийг хүлээн авах үйл ажиллагааны удирдамж”-аас шалгана уу.

Япон хэлний мэдлэг

“Япон сангийн Япон хэлний суурь мэдлэгийн шалгалт” эсвэл “Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (N4-өөс дээш)”

*Япон хэлний шалгалтын хувьд, мэргэжлийн чиглэлээс үл хамааран ур чадварын дадлагын 2-р зэргийг амжилттай дүүргэсэн бол шалгалтаас чөлөөлнө.

Бодит жишээний танилцуулга

Нагасаки мужид салатны навч зэрэг хүнсний ногооны тариалангийн ажлыг фермерүүдээс гэрээгээр гүйцэтгэж, гадаад иргэд идэвхтэй ажиллаж байна.
Мужаас санаачлан, ажилтан зуучлах компани байгуулсан.
Гадаадын иргэд тайван амьдарч, ажиллах орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.