Японд ажиллах үе шат

“Тусгай ур чадвар” гэдэг нь Японд ажиллах хүчний хомсдолтой байгаа тодорхой үйлдвэрлэлийн салбарт зохих мэргэшил, ур чадвартай гадаад иргэд ажиллахад зориулагдсан oршин суух зөвшөөрөл юм. “Тусгай ур чадвар 1-р зэрэг” болон илүү ур чадварын түвшин өндөр “Тусгай ур чадвар 2-р зэрэг” гэсэн 2 төрөл байдаг. Энд “Тусгай ур чадвар” oршин суух зөвшөөрлөөр Японд ажиллах бэлтгэл болон бүрдүүлэлтийн талаар ойлгомжтой тайлбарласан тул лавлагаа болгон ашиглана уу.

Японд ирэхээсээ өмнө

Алхам1Японд ажилламаар байна

Японд ажиллах сонирхолтой байна

Японд ямар ажил хиймээр байна вэ? Хаана амьдармаар байна вэ? Тусгай ур чадвараар ажиллах боломжтой 16 салбараас алинд нь ажилламаар байна вэ? Бас Японд амьдарч, ажиллахад анхаарах зүйлс юу байна вэ? гэх мэтчилэн хийхийг хүсэж буй ажлаа төсөөлөхийн зэрэгцээ тусгай ур чадварын талаар судалж үзээрэй.

Тусгай ур чадварын талаар судлах

Тусгай ур чадвар гэдэг нь Японд гадаад иргэдийг шууд ажиллах чадвартай боловсон хүчнээр ажиллуулах зорилгоор бий болгосон oршин суух зөвшөөрөл юм. Тусгай ур чадвар нь “1-р зэрэг” ба “2-р зэрэг” гэсэн oршин суух зөвшөөрөлтэй бөгөөд 2-р зэргийн oршин суух зөвшөөрөл нь 1-р зэргийнхээс илүү мэргэшсэн ур чадвар шаарддаг. Тусгай ур чадвар 1-р зэргийн oршин суух зөвшөөрлөөр ажиллах тохиолдолд ур чадварын шалгалт болон япон хэлний шалгалт өгч тэнцэх шаардлагатай (Зарчмын хувьд, Ур чадварын дадлага 2-р зэргийг амжилттай дүүргэсэн хүн шалгалтаас чөлөөлөгдөнө. Гэхдээ өөр салбар, ангилалд ажиллах тохиолдолд ажиллахыг хүссэн салбарынхаа шалгалтад тэнцэх шаардлагатай.). Үүний дараа, компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулбал “Тусгай ур чадвар”-ын oршин суух зөвшөөрлийг мэдүүлж болно.

“Тусгай ур чадвар”-ын ур чадварын шалгалт, япон хэлний шалгалтад тэнцэх

Тусгай ур чадвар 1-р зэргийн хувьд ажиллах салбарынхаа ур чадварын шалгалтаас гадна Япон сангийн Япон хэлний суурь мэдлэгийн шалгалт (JFT-Basic) эсвэл Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (JLPT)-ын N4 ба түүнээс дээш түвшинд (*) тэнцсэн байх шаардлагатай. Шалгалтын ерөнхий мэдээлэл болон хуваарийн талаар дараах вэбсайтаас үзнэ үү.

  • *Авто тээврийн салбарын такси, автобусны жолооч болон төмөр замын тээврийн ажилтны хувьд Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (JLPT)-ын N3 ба түүнээс дээш түвшин шаардлагатай.
  • *Асаргаа, сувилгааны салбарын хувьд Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (JLPT)-ын N4-т тэнцэхээс гадна Асаргаа сувилгааны Япон хэлний үнэлгээний шалгалтад тэнцэх шаардлагатай.

Алхам 2 Компани хайх

Илгээгч байгууллага хайх

Дараа нь илгээгч байгууллагаар дамжуулан явах шаардлагатай улсын иргэд илгээгч байгууллага хайх шаардлагатай. Илгээгч байгууллагыг сонгохдоо тухайн байгууллага нь лицензтэй эсэх, төлөх үйлчилгээний хөлс нь боломжийн хэмжээнд байгаа эсэх зэргийг улс орнуудын илгээгч байгууллагуудыг танилцуулдаг вэб сайтад хандан шалгах шаардлагатай. Улс орноос хамааран бүрдүүлэлтийн журам өөр байж болох тул эхлээд өөрийн улсад шаардлагатай бүрдүүлэлтийг шалгаарай.

Ажил хайх

Илгээгч байгууллагад бүртгүүлснээр ажил хайх үйл явц эхэлнэ. Илгээгч байгууллага танд ажил олоход тусална. Илгээгч байгууллагаар дамжуулахгүй тохиолдолд өөрөө ажил хайх шаардлагатай. Илгээгч байгууллагаар дамжуулахгүйгээр өөрөө ажил хайх тохиолдолд компаниудын ажилд авах зар бүхий вэб сайт эсвэл гадаад иргэдэд зориулсан хөдөлмөрийн яармаг зэргээс хайж үзээрэй.

Компанитай гэрээ байгуулах

Ажил олсон бол тухайн компанид ярилцлагад орох хүсэлт гаргаарай. Ярилцлагад тэнцсэн бол тухайн компанитай гэрээ байгуулна. Ямар ажил болохыг сайтар асууж, ажиллах газар, цалин зэргийг нягтлан шалгаарай. Компани нь ажилтанд Хөдөлмөрийн нөхцөлийн мэдэгдэл өгөх шаардлагатай. Гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн нөхцөлийг сайтар нягтлан шалгаарай. JP-MIRAI портал дээрх “Компаниуд юу хийх ёсгүй вэ?” нийтлэлийг үзэх нь зүйтэй.

Алхам3Оршин суух зөвшөөрөл зэргийг мэдүүлэх

ХШНОСХГ-д оршин суух зөвшөөрөл зэрэг өргөдөл гаргах

Компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулсны дараа Орон нутгийн хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын товчоонд оршин суух зөвшөөрлийн гэрчилгээг мэдүүлээрэй. Ажил олгогч компанийн ажилтан таныг төлөөлөн өргөдөл гаргах боломжтой. Оршин суух зөвшөөрлийн гэрчилгээг олгоход 1-3 сар орчим хугацаа шаардагдах тул урьдчилан мэдүүлнэ үү. Оршин суух зөвшөөрлийн гэрчилгээгээ авсны дараа өөрийн улс дахь Элчин сайдын яам эсвэл Консулын газарт виз мэдүүлээрэй. Виз мэдүүлэхдээ тухайн улсад суугаа Японы дипломат төлөөлөгчийн газрын вэб сайт зэргийг шалгаарай.

Японд ирэх - Ирсний дараа

Алхам1Япон руу явах

Хилээр нэвтрэх үед тосож авах

Япон руу явахдаа паспорт, oршин суух зөвшөөрлийн гэрчилгээ, виз зэрэг бичиг баримтаа авч яваарай. Японд ирэхэд таныг тосож авах үйлчилгээ хүлээж байгаа тул, урьдчилан холбоо барьсан Бүртгэлтэй дэмжих байгууллага болон компанийн хүнээс нисэх онгоцны буудал дээр уулзах газар зэргийг лавлаж аваарай.

Алхам2Японд амьдрал, ажлаа эхлүүлэх

Япон дахь амьдрал, ажлын гараа!

Японд ирээд амьдрал, ажлаа эхлүүлэхдээ Бүртгэлтэй дэмжих байгууллага эсвэл компанийн чиглүүлэх сургалтад хамрагдах боломжтой. Японд амьдарч, ажиллаж байхдаа анхаарах зүйлсийн талаар сонсож, ойлгохгүй зүйл байвал асуугаарай.

Алхам3Японд ирээд хэсэг хугацааны дараа

Японд ирээд хэсэг хугацааны дараа

Японы амьдралд дассан ч ажилд орсон компанитайгаа таарахгүй, өөр компанид ажиллахыг хүсдэг хүмүүс байдаг. Ажлаа солихыг хүсвэл Hello work зэргийг ашиглан ажиллахыг хүсэж буй компаниа олоорой (*). Мөн өөр компанид ажиллаж эхлэхээсээ өмнө oршин суух зөвшөөрлөө заавал солиулах шаардлагатайг анхаарна уу. Оршин суух зөвшөөрлөө солиулахгүй бол хууль бус хөдөлмөр эрхлэлт болно.

*Өөр салбарт шилжиж ажиллах болохгүй гэдгийг анхаарна уу.

Японд асуудал тулгарсан үед

Японд асуудал тулгарсан тохиолдолд зөвлөгөө авах боломжтой төвүүд байдаг. Тиймээс Япон дахь амьдрал, ажил дээр бэрхшээл тулгарвал ганцаараа шаналалгүй, зөвлөгөө өгөх төв зэргийг идэвхтэй ашиглаарай.