Ур чадвараараа бүтээх шинэ карьер
Тусгай ур чадварын системийн талаарх мэдээллийн хурал
Японд ажиллах хүсэлтэй хүмүүст!
Японд ажиллах боломжтой оршин суух зөвшөөрлийн "Тусгай ур чадварын систем"-н талаар,
Японд болон гадаадад амьдарч буй гадаад иргэнд зориулсан мэдээллийн хурлыг зохион байгуулна.
  • Оролцох шаардлагатай
  • Онлайн арга хэмжээ(Zoom)
  • 2025 оны
    10-р сарын29өдөрЛхагва гариг
    1 дэх удаа
    16:00 цаг–16:45 цаг
    Япон хэлАнгли хэлИндонези хэл
    2 дахь удаа
    17:00 цаг–17:45 цаг
    Япон хэлТайланд хэлВьетнам хэл
    Өргөдөл гаргах эцсийн хугацаа:
    2025 оны 10-p сарын 22 өдөр (Лхагва гариг)
  • 2026 оны
    1-р сарын31өдөрБямба гариг
    3 дахь удаа
    16:00 цаг–16:45 цаг
    Япон хэлАнгли хэлИндонези хэл
    4 дэх удаа
    17:00 цаг–17:45 цаг
    Япон хэлТайланд хэлВьетнам хэл
    Өргөдөл гаргах эцсийн хугацаа:
    2026 оны 1-p сарын 24 өдөр (Бямба гариг)

оролцох

Мэдээллийн хуралдаанд оролцохыг хүсвэл
энэхүү вэб маягтыг ашиглан өргөдөл гаргана уу.

Системийн мэдээллийн хуралд оролцох

Тусгай ур чадварын систем гэдэг нь

Тусгай ур чадвар нь Японд гадаад иргэн илүү их үүрэг гүйцэтгэх боломжийг олгох үүднээс бий болгосон оршин суух зөвшөөрөл юм. Тусгай ур чадварын оршин суух зөвшөөрөл нь "1-р зэрэг" ба "2-р зэрэг" гэсэн хоёр төрөл бөгөөд 2-р зэргийн оршин суух зөвшөөрөл нь 1-р зэргээс илүү тусгай ур чадвар шаарддаг. Одоогоор тусгай ур чадварын 1-р зэргээр 16 салбарт, тусгай ур чадварын 2-р зэргээр 11 салбарт ажиллах боломжтой. Салбаруудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах "Тусгай ур чадвараар ажиллах салбарууд"-с харна уу.

Тусгай ур чадварын системийн тайлбар видео

Тусгай ур чадвар ажиллах боломжтой салбар

Тусгай ур чадвараар ажиллахын тулд

Тусгай ур чадварын оршин суух зөвшөөрлөөр ажиллахын тулд Япон хэлний шалгалт, ур чадварын шалгалт өгч тэнцэх шаардлагатай. (Ур чадварын дадлага 2-р зэргийг амжилттай дүүргэсэн хүмүүс шалгалт өгөх шаардлагагүй. Харин ур чадварын дадлага хийх ажлын төрлөөс өөр чиглэлээр ажиллахыг хүсвэл тухайн мэргэжлээрээ ур чадварын шалгалт өгөх шаардлагатай.) Үүний дараа, компанитай гэрээ байгуулбал тусгай ур чадварын оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргаж болно. Хэрэв таны өргөдлийг зөвшөөрсөн тохиолдолд тусгай ур чадвараар ажиллах боломжтой болно.

Түгээмэл асуултууд

Q1 Одоогоор тусгай ур чадвараар ажиллах шаардлагыг хангаагүй байна. Хөтөлбөрийн мэдээллийн хуралд оролцож болох уу?
Оролцох боломжтой.
Тусгай ур чадвараар ажиллах сонирхолтой гадаад иргэн бүр оролцох боломжтой.
Q2 Японоос өөр улсад амьдарч байгаа. Хөтөлбөрийн мэдээллийн хуралд оролцож болох уу?
Оролцох боломжтой.
Интернэт холболттой, Zoom ашиглах боломжтой хүн бүр хаана ч амьдарч байгаагаас үл хамааран оролцох боломжтой.
Q3 Ажилд зуучлах агентлаг болон бүртгэлтэй дэмжих байгууллагын ажилтан. Хөтөлбөрийн мэдээллийн хуралд оролцож болох уу?
Хөтөлбөрийн мэдээллийн хурал нь тусгай ур чадварыг сонирхож буй гадаад иргэнд зориулагдсан юм.
Тиймээс ажилд зуучлах агентлаг болон бүртгэлтэй дэмжих байгууллагууд оролцох хүсэлт гаргах боломжгүй. Тусгай ур чадвар системын талаарх мэдээллийг хилийн шалган нэвтрүүлух, оршин суух хяналтын газрын вэб сайтаас авах боломжтой (https://www.moj.go.jp/isa/applications/ssw/index.html). Эндээс шалгана уу.
Гэсэн хэдий ч гадаад иргэн хөтөлбөрийн мэдээллийн хуралд оролцоход ажилд зуучлах агентлаг эсвэл бүртгэлтэй дэмжих байгууллагын төлөөлөгч оролцохыг зөвшөөрнө.
Q4 Хүлээн авагч байгууллагын ажилтан. Хөтөлбөрийн мэдээллийн хуралд оролцож болох уу?
Хөтөлбөрийн мэдээллийн хурал нь тусгай ур чадварыг сонирхож буй гадаад иргэнд зориулагдсан юм.
Тиймээс ажилд зуучлах агентлаг болон бүртгэлтэй дэмжих байгууллагууд оролцох хүсэлт гаргах боломжгүй. Тусгай ур чадвар хөтөлбөрийн талаарх мэдээллийг хилийн шалган нэвтрүүлэх, оршин суух хяналтын газрын вэб сайтаас авах боломжтой (https://www.moj.go.jp/isa/applications/ssw/index.html). Эндээс шалгана уу.
Q5 Хөтөлбөрийн мэдээллийн хурлаас гадна тусгай ур чадвартай холбоотой өөр арга хэмжээ байдаг уу?
Арга хэмжээг Засгийн газрын яамд, орон нутгийн засаг захиргаа тухайн салбарыг хариуцан зохион байгуулж болно.
Үйл явдлын мэдээллийг тусгай ур чадварын дадлагажигч ажилтныг дэмжих нэгдсэн вэб сайтад (https://www.ssw.go.jp/mn/eventfields/) байршуулсан. Эндээс шалгана уу.
  • Системийн талаархи мэдээллийн хурлын талаар холбогдох
    Rhino Connect ХХК
    Хаяг:
    B1F BUREX Кожимачи, 3-5-2 Кожимачи, Чиёода-кү, Токио 102-0083
    Имэйл:
    tokuteiginou@plan-sms.co.jp
    Хүлээн авах цаг: 10:00-17:00

Асаргаа, сувилал

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах ажил

Барилга байгууламжийн цэвэрлэгээ

Барилгын доторх цэвэрлэгээний ажил

Барилга

Байшин болон барилга зэрэг барилга байгууламж барих ажил

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Эд анги зэрэг үйлдвэрлэх ажил

Хөлөг онгоц, усан онгоцны үйлдвэрлэл

Усан онгоц үйлдвэрлэх ажил

Автомашины засвар үйлчилгээ

Автомашиныг шалгах, засвар үйлчилгээ хийх ажил

Агаарын тээвэр

Онгоцонд ачаа тээш ачих, онгоцыг шалгаж, засвар үйлчилгээ хийх ажил

Зочид буудал

Зочид буудалд үйлчлүүлэгчдийг хүлээн авах, үйлчилгээний ажил

авто тээврийн салбар

Ачааны машин болон такси жолоодож бараа, хүн тээвэрлэх ажил

төмөр зам

Галт тэрэг засвар болон төмөр замын ажил

Хөдөө аж ахуй

Хүнсний ногоо тариалах, хураах, гахай, үхэр, тахиа зэрэг амьтдыг маллах ажил

Загас агнуурын аж ахуй

Загас барих, загас үржүүлэх ажил

Ундаа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Хоол хүнс хийх ажил

Нийтийн хоолны үйлдвэрлэл

Ресторанд үйлчлүүлэгчдэд үйлчлэх, хоол зөөх ажил

Ойн аж ахуй

Мод ургуулах, ойг арчлах зэрэг ажил

Модны үйлдвэрлэл

Мод боловсруулах ажил

next
previous

Барилга байгууламжийн цэвэрлэгээ

Барилгын доторх цэвэрлэгээний ажлын хариуцагч

Барилга

Байшин болон барилга зэрэг барилга байгууламж барих ажлын хариуцагч

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Эд анги зэрэг үйлдвэрлэх ажлын хариуцагч

Хөлөг онгоц, усан онгоцны үйлдвэрлэл

Усан онгоц үйлдвэрлэх ажлын хариуцагч

Автомашины засвар үйлчилгээ

Автомашиныг шалгах, засвар үйлчилгээ хийх ажлын хариуцагч

Агаарын тээвэр

Онгоцонд ачаа тээш ачих, онгоцыг шалгаж, засвар үйлчилгээ хийх ажлын хариуцагч

Зочид буудал

Зочид буудалд үйлчлүүлэгчдийг хүлээн авах, үйлчилгээний ажлын хариуцагч

Хөдөө аж ахуй

Хүнсний ногоо тариалах, хураах, гахай, үхэр, тахиа зэрэг амьтдыг маллах ажлын хариуцагч

Загас агнуурын аж ахуй

Загас барих, загас үржүүлэх ажлын хариуцагч

Ундаа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл

Хоол хүнс хийх ажлын хариуцагч

Нийтийн хоолны үйлдвэрлэл

Ресторанд үйлчлүүлэгчдэд үйлчлэх, хоол зөөх ажлын хариуцагч

next
previous